УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг бүтцийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуултад хариуцлахдаа “Газар шороондоо эзэн байхыг У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн гурван жил чадан яадан явуулсан. Шаардлагатай орд газруудыг буцаан авч ард түмнийхээ өр ширийг дарах ажлуудыг зохион байгуулж байгаа. Цаашдаа ч хариуцлагатай ажиллана. Хууль бусаар олигархиудын гарт очсон, хууль бусаар бажсан нөхдүүдэд хариуцлага тооцож, ажиллаж байгаа. Улам хатуу зогсоно. Байгалийн баялаг өрд түмнийх болохоос биш цөөн хэдэн хүнийх биш. Ард түмэн ижил тэнцүү хүртэх ёстой.
Хүндрэл бэрхшээлтэй олон асуудал бий. Улс төрийн, хууль хүчний, банк санхүүгийнхэн нийлсэн бүлэглэл байна. Тэдний зарим нь энэ дотор сууж байгаа. Цаашдаа ч шалгах хүмүүс зөндөө бий. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх субъект. би гэмт хэрэгтэй тэмцэнэ. Шалгах ёстой хүмүүсийг шалгана, цаашид ч шалгалт үргэлжилнэ. Оюутолгой, Дубайн гэрээг ЗГХЭГ хариуцаж байгаа. Ажлын хэсэг ч байгуулсан” хэмээв.
Б.ИРЭЭДҮЙ
8 comments
ЭНЭ ХҮН ИНГЭЖ БАЙГААД МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТООНО ШҮҮ НЭГ Л ИТГЭЛГҮЙ ХӨӨРГӨН ХҮН ДЭ
Tiim shvv
дарангуйлал тогтоох эхлэл нь тавигдсан нэг ч бодит ажил бараг байхгүй өнгөрсөн үеэс өөрчлөгдсөн юм юу ч алга төрийн хүнд суртал байна гэвэл байна иргэдийн санхүүгийн нөхцөл сайж
Энэ Хүрэлсүх сайд маань ер нь уйираа хүн юм бишүү.ярьсанаа мэддэггүй гэхэд болмоор юу ярьж бгаагаа хянадаггүй..ард түмэн байгалийн баялагаас хувь хүртээгүй.ардын намын нөхдүүд тнр чигээрээ хууль бусаар баяжсан гэдгийг мэдмээр юм.өөрөөч гэсэн тэдний нэг.
ehneesee medej baij ner devshuuldeg ni yaj taigaan odoo yu yariad bainadaa
ямар юмны хөөргөн байхавдээ.Хүчирэгдэхгүй болтолоо бугшсан аюултай тулгарч байна. Ингээд хөөргөн популист гэх зэрэг мэдэх мэдэхгүй үг хэлж хүчийг суларуулах оролдлого санаатай байдаг юмуу үгүй юу бүү мэд. Цаад утга нь муулсан өөлсөн хаялагатай юм хэлж байхаа больцгооё
ТАНАЙ НАМЫН НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ
Хүрэлсүх ,энэ улсыг_ хулгайч нараас салгах гэж оролдож байгаа энэхэн цагийн захиалга гүйцэтгэгч.Энэ улсыг зөв замд оруулаад явуулчихвал зорилго биелэнэ.Харин дараа нь тодорхоы бус хугацаанд муу хэлэх биз.