Өнөөдөр (2017.05.29) УИХ дахь МАН болон Ардчилсан намын бүлгүүд хуралдана. Ардчилсан намын бүлэг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх сурагтай байна. Ажлын хэсэг шалгалтаар гурван их наяд төгрөгийн алдагдал үүссэн хэмээн дүгнэсэн байгаа.
Арилжааны банктай байгуулсан своп, форвард хэлцлээс 1.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн бол “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалтын бусаар ашигласан зэрэг зөрчлүүд илэрсэн гэж дээрх дүгнэлтэд дурдагдсан. Энэ асуудлыг өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэх гэнэ.