2,5 килограммаар алтаар амны хаалт хийж зүүжээ

Энэтхэгийн Махараштра мужийн нэгэн иргэн 289 мянган рупий буюу 4000 ам.доллараар коронавирусний эсрэг алтан маск өөртөө хийлгэжээ. Нутгийнх нь нэг иргэн мөнгөн амны хаалт зүүсэн байхыг харсан энэ эрд алтаар хийх санаа орж ирсэн байна. Ингээд гоёл чимэглэлийн дарханд хандаж, алтаар COVID-19-ийн эсрэг маск хийж өгөхийг хүсчээ.
Үнэт маск 2,5 килограмм жинтэй бөгөөд амьсгалах жижигхэн нүхнүүдтэй. Энэ эр амны хаалт зүүхээс гадна зай баримталж байгаага хэлсэн байна.
Эх сурвалж: mignews.ru
Орчуулсан Э.МАРТ