Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга асан С.Эрдэнэ хэлэхдээ “Найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ сонгуулийн будлиан дуусаагүй. Ардчилсан нам бусад намуудтай хамт үүнийг шалгуулахаар ажиллаж байна. Өнөөдөр Ардчилсан нам Үндсэн эрхийнхээ хүрээнд намын их хурлыг хуралдуулах ёстой.
Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн албан ёсны тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор дарааагийн нөхцөл байдал бол шинэ намын даргыг сонгох, шинэ намын даргын дотоод сунгааг явуулах ёстой байна. АН-ын даргад нэр дэвших хүмүүсийн бүртгэл өнөөдөр эхэлнэ. Бүртгэл энэ сарын 6-8-ны хооронд болох юм” гэж хэлэв.
АН үндсэн дүрэмд заагдсаны дагуу 7-р сарын 2-ны өдөр намын даргын тушаал гаргаж их хурлаа товлон зарласан байна. Их хурлаа 8-р сарын 23-ны өдөр хийх шинэ даргаа батламжлахаар болжээ. Ардчилсан намын 200 мянган гишүүд дунд намын даргын сонгууль зарлаж бүртгэлийг эхлүүлсэн байна. Улмаар 8-р сарын 16-нд санал хураалт явуулан шинэ даргаа сонгохоор болсныг зарлалаа. Намын даргын сонгуульд ямар нэг дэнчин барьцаа авахгүй гэдгийг мэдэгдэж сурталчилгаа явуулах зарлыг хувь тэнцүүлсэн зарчмаар гаргана гэдгийг хэллээ. Ингэснээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 8-р сарын 23-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.