Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос энэ сард 10 удаагийн тусгай нислэг үйлдэж, 2500 орчим иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Үүний дагуу эхний тусгай нислэгийг УБ-Сөүл-УБ чиглэлээр үйлдэж, 169 иргэнээ татан авлаа.
Харин хоёр дахь нислэгээр 256 иргэн эх орондоо ирсэн. Зорчигчдод халдвар хамгааллын дэглэмийн дагуу эрүүл мэндийн тандалт хийж ажиллав. Хүнээс хүнд халдварлах халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас КОД-9 зарлаж, хариу арга хэмжээ авдаг.
Хилийн мэргэжлийн хяналтын алба тухайн нислэгийг хүлээж авах, сэжигтэй зорчигчийг илрүүлэх, тусгаарлах, эмнэлгийн байгууллагад шилжүүлэх, 1, 2-р хавьтлыг илрүүлэх, ачаа тээшинд халдваргүйтгэл хийх зэргээр ажиллагааг удирдаж, гардан зохион байгуулдаг.