Монгол дахь нээлттэй мэдээллийн орчны халдашгүй байдал, итгэл үнэмшлийг хамгаалах, мэдээллээр хуурах, бодит байдлыг гуйвуулах, төөрөгдүүлэх үйл явцтай тэмцэх зорилготой төсөл эхэллээ.
Төслийн хүрээнд 40 хүртэлх насны залуучуудын мэдээллийн хэрэглээ, зан зүйл, олон төрлийн мэдээллийн талаарх мэдлэг, ойлголтыг тандах судалгааг хэрэгжүүлнэ.
Түүнчлэн Монголд анх удаа хуурамч мэдээллийн мониторингийн бие даасан аргачлал боловсруулж, иргэний нийгмийн төлөөлөл, сэтгүүлч, судлаачдын багт мониторингийн аргыг эзэмшүүлэн чадавхжуулах, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд хүрсэн мэдээллийн гуйвуулгын цар хүрээ, шинж чанар, эрсдэлийн түвшнийг үнэлж дүгнэх, бодлогын зөвлөмж боловсруулах, хуурамч мэдээллийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөлөгчдөд мэдээлж, хэлэлцэх зэрэг ажлыг зохион байгуулна.
Төслийг Хэвлэлийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.