Рок-н-роллын хаан гэгдэх Элвис Преслигийн (1935-1977) хувийн бизнес ангиллын онгоц Калифорнийн дуудлага худалдаагаар 430 мянган ам.долларын үнэд хүрлээ. 1962 онд үйлдвэрлэсэн “Lockheed Jetstar” онгоцыг алдарт дуучин болон түүний эцэг Вернон Пресли нар эзэмшдэг байв. Онгоцны дотоод заслыг рок-н-роллын хаан өөрөө бодож олсон бөгөөд модоор урлаж, улаан өнгийн хилэн суудал засчээ. Онгоц 35 жилийн турш хувийн цуглуулагчийн өмчид хадгалагдаж байжээ.
Э.ЗАЯА