Билл, Хиллари Клинтон нарын охин Челсид Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хүчирхийлэлтэй холбоотой марзганал огц таалагдаагүй гэжээ. Филиппиний Ерөнхийлөгч улсынхаа өмнөд хэсэгт цэргийн байдал тогтоосныхоо дараа цэргийнхэнд хандаж үг хэлсэн байна. Энэ үеэрээ тэрбээр цэргүүдийг гурав хүртэлх тооны эмэгтэйг хүчиндэхийг зөвшөөрч байна гэж хошигножээ. Гэтэл Челси Клинтон үүнийг сонсоод “Огтхон ч инээдтэй биш байна” гэж “Твиттер”-тээ жиргэсэн байна. Тэрбээр Дутертег “алуурчин” гээд хүний эрхийг хүндэтгэдэггүй гэж буруутгажээ.