Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ өнөөдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид түр үнэмлэхийг нь гардуулж өгнө. Тэднийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч ойрын хугацаанд зарлиг гаргаж, УИХ-ын анхдугаар чуулганы товыг зарлах хуультай юм.
УИХ-ын анхдугаар чуулганыг шинээр сонгогдсон 76 гишүүний хамгийн ахмад настай нь удирдаж явуулдаг хуультай. Тодруулбал, Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Х.Баделхан даргалж явуулах юм. Тэрбээр энэ жил 66 нас хүрч байгаа аж.