Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хяналтын тооллогын дүнг танилцууллаа. Тэрбээр “Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, Ерөнхийлөгчөөс СЕХ-нд хандаж ирүүлсэн албан бичиг, гишүүдийг хүлээн авч уулзаад гомдол гаргасан тойрог, хэсгүүдэд 27, 28-ны өдрүүдэд хяналтын тооллого хийх нь зүйтэй гэсэн чиглэлийг өгсөн.
Зургаадугаар сарын 27, 28-ны 00:21 хүртэл хяналтын тооллого хийлээ. Энд 2,447 төрийн албан хаагч ажиллалаа. Хяналтын тооллого хийхэд 71.3 сая төгрөгийн зардал гарлаа.
Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдын 645 ажиглагч хяналтын тооллогод оролцлоо. Хяналтын тооллого хийх явцад ажиглагч хийсэн ажиглагчид хяналтын тооллогыг зөвшөөрч гарын үсэг зурсан болохыг мэдэгдэж байна.
Хяналтын тооллогыг 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машинтай зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ” гэв.