Өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна 

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

11:30 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монголын морин спорт уяачдын холбоо хамтран хэвлэлийн хурал хийнэ. Утас: 98116663, 99287297

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТEАТР

12:00 цагт: Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууц олгох батламж гардуулна. Утас: 99179899

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

12:00 цагт: Монгол Улсад хэвлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, шийдвэр гаргагч болон олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой Үндэсний сүлжээ байгуулахад гарын үсэг зурж, нэгдэх ёслол болно. Утас: 350002

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН БАЙР

12:00 цагт: “Зөв хүн электорат” эвслээс УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор хэвлэлийн хурал хийнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн