2020-06-29 09:151min00

УОК хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг хэлэлцэнэ

102967228_149785379989923_4716217115259566278_o-6vg2bbnt7xjjcgzl7qai57q244ianu16gkdscdyqbls

Ковид-19 цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг  зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэхээр болсон.

Энэ хугацаа маргааш дуусаж байна. Улсын онцгой комисс ойрын хугацаанд хуралдаж “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцлах эсэхийг хэлэлцэх юм. Улмаар онцгой комиссын санал дүгнэлтэд үндэслэн Засгийн газраас тогтоол гаргах гэнэ.

Сарын өмнө бэлэн байдлын зэргийг сунгахад эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байв.