Хүүхдийн мөнгө, хүнсний талоныг 26.4 сая ам.долларын зээлээр санхүүжүүлнэ

2020-06-26 10:421min0
4d912c_45973076_14573522364041_rId4_x974

Азийн хөгжлийн банк (АХБ) цар тахлын үед Монгол Улсын хүн амын эмзэг, ядуу бүлэгт олгодог хүнсний эрхийн бичиг болон мөнгөн тусламжийн хөтөлбөрийг 26.4 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмж болон хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрийг өргөжүүлэн нэмэгдүүлж байгаа. Үүнд шаардлагатай эх үүсвэрийг дээрх зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм.

. Мөн Дэлхийн банк 5 сая ам.долларын хамтарсан санхүүжилтийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өргөжүүлэхэд олгоно.

Азийн хөгжлийн банк

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй