Төв аймгийн Баян сумын харьяат малчин 18 настай, эрэгтэй Э зургаадугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:45 цагт Баян сумын Онцгой байдлын газар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.
Улмаар эрэн хайх ажиллагааны үеэр зургаадугаар сарын 22-ны өдрийн 11:05 цагт унаж явсан мотоцикл нь гэрээсээ 14 км зайд байсан бөгөөд тус багийн “Их наран” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т үерийн усанд осолдсон байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.