МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс сонгуулийн сурталчилгааны хугацаанд АН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөн асуудлаар мэдээлэв. Мөн улс төрийн нам, эвслүүд сонгуулийн санал авах өдрөөс гурван хоногийн өмнө зардлын тайлангаа олон нийт, ҮАГ-т тайлагнасан байх ёстой ч АН одоог хүртэл зардлаа тайлагнаагүй байгаа тухай дурьдаж, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстойг МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул хэлэв. Түүнчлэн АН-ын нэр дэвшигчдийн зүгээс их хэмжээний мөнгө тарааж байгаад цагдаагийн байгууллагад баригдаж, тогтоогдсон асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явсан. Үүнтэй холбогдуулж МАН-ын зүгээс СЕХ-нд хандан зарим нэр дэвшигчийг хасах хүсэлт гаргажээ.
Өчигдөр сонгуулийн хаалтын үеэр МАН-ынхан 4,9 их наяд төгрөг хадгалуулсан гэсэн худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл гарсан гэлээ. Тиймээс энэ худал мэдээлэлтэй холбоотойгоор ТЕГ-т хандана гэдгээ ч хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.