Зүүдний тайллаар ирээдүйд болох зүйлийг урьдчилан харах боломжтой байдаг. Та дараах зүүдний тайлалд түр анхаарлаа хандуулаарай.
Майхан
Майханд сууж байна гэж зүүдлэх – удахгүй их өөрчлөлт болохын дохио. Хэрвээ хэд хэдэн майхан харагдаж байвал та сэтгэл нийлээгүй хүмүүстэй юманд явах юм байна. Урагдаж, салбарсан майхан-түгшүүртэй, тайван биш байдал бий болохын шинж.
Мал, мал сүрэг
Тарган цатгалан мал сүрэг ногоон талдаа бэлчээрлэн явна -амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд жарган, амьдрал өсөж дэвжинэ. Харин тарга тэвээргэ сайн аваагүй, өнгө зүс муутай мал зүүдэлвэл та хүчээ зориулвал зохих зүйлдээ биш харин өөр зүйлд чиглүүлсэн тул амьдралынхаа турш хүнд ачаалалтай ажиллах ба ажилдаа хэзээ ч дур сонирхолтой болохгүй юм байна. Ийм зүүдний дараа өөрийн хандлага, зуршлаа өөрчлөхийг бодоорой. Мал уруудаж байна – албан ажлаа унагахгүйн тулд бүх хүчээ шавхан ажиллах болно.
Саалийн цагаар үхэр сүрэг харвал хүн бүрийн хүрэхийг хүсдэг өрсөлдөөнтэй байр суурийг эзэлж, баяр жаргал амсана. Залуу эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь тэр зөв сонголт хийх ба хайр дурлалын хувьд түүнд шаналан зовох зүйл гарахгүйг харуулжээ. Сүү сайтай үнээ сааж байгаагаар зүүдлэх -таныг агуу их амжилт хүлээж байна. Эхийгээ хөхөж байгаа тугал зүүдэлвэл та амрагаа бараг алдахын даваан дээр байна, учир нь та түүнийг хайрлаж явдгаа харуулж чадаагүй ажээ. Ажил хэргээ зүй ёсоор анхаараагүйгээс эд хөрөнгөө ч алдаж болзошгүй.
Зүүдэндээ олон тугал харвал хүмүүс таныг хайрлан хүндэтгэх ба үнэнч хүний зүрх сэтгэлийг эзэмдэх болно. Арилжаа наймаа эрхлэгчийн хувьд энэ зүүд нь ашиг орлого их байхыг, дурлалт хүмүүсийн хувьд энэ зүүд нь тэдний харилцаа холбоо сайн байхыг харуулдаг. Хэрвээ тугалны өнгө зүс тааруухан байвал сайн зүйлийг горьдох хэрэггүй л болов уу. Олж авахыг бодсон, хүссэн, эрмэлзсэн зүйлдээ хүрэхэд маш хэцүү. Урт эвэртэй, хар зүсмийн, өнгө зүс тааруухан мал харах – танд дайснууд байгааг идэрхийлжээ.
Малгай
Тансаг чимэглэлтэй гоёмсог малгай зүүдэндээ харах – та азтай байж алдарт хүрнэ. Хэрвээ хуучирсан, хүний өмссөн малгай харвал өөрийн өмчөө бусдад алдах нь дээ.
Малчин
Малчин эзэн мал сүргээ хариулж явна – зүүдэлвэл мал сүрэг өсөж, үржих, арвин их ургац авах, аж ахуй эрхлэгчдийн ажил төрөл сайн байх, бусад хүмүүсийн хувьд ч азтай, тааламжтай байхын зөгнөл болдог билээ. Хэрвээ зүүдэнд малчин хийх юмгүй зүгээр сууж байвал өвчнөөс мөн хүнд цохилтоос болгоомжлоорой.
Манан, будан
Өөрийгөө манан буданд хучигдсан байгаагаар зүүдэлвэл амжилт эргэлзээтэй, гэр оронд таагүй зүйл гарна. Манан арилж байвал таны азгүйдэл удаан үргэлжлэхгүй. Бусад хүмүүсийг мананд байхыг харвал та бусдын зовлонгоос ашиг олно.
Манжин
Манжин ургаж байгааг харах-төлөвлөгөө гайхалтай бүтэж, амжилтаасаа урам зориг орно. Манжин идэж байна – эрүүл мэнд муудна. Сугалж авч байвал нөхцөл байдал сайжрах ба энэ үед та хичээж чадвал хүссэндээ хүрнэ. Ногоон манжин зүүдэлвэл маш их гуньж гутрах юм байна. Манжин суулгасан талбай зүүдэндээ харвал ирээдүй амжилт цэцэглэлтээр дүүрэн байхын илэрхийлэл. Залуу эмэгтэй манжин суулгаж байна гэж зүүдэлвэл эд хөрөнгө өвөлж авах ба сайхан эр хүнтэй аз жаргалтай гэр бүл болж жаргах юм байна.
Мансууруулах бодис
Мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл таны биеийн байдал сул байгаа ч бусдад маш их нөлөө үзүүлж чадна. Энэ бол анхааруулах зүүд, бусдын хэрэгт оролцохоо хязгаарла. Бусдыг мансууруулах бодис хэрэглэхийг болиулах гэж зүүдлэх нь бодит байдал дээр та хүмүүст сайн сайхан, баяр баяслыг бэлэглэхийг хичээдгийн илрэл юм. Хайртыгаа амьдралдаа гутран мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл ажил хэрэг амжилтгүй болж, найз нөхрөө алдахын дохио. Хүнд мансууруулах бодис өгч байна гэж зүүдэлвэл гэрийнхнээс чинь нэг нь өвдөх бололтой.
Маргаан, маргалдах
Дэмий зүйлээр маргалдах – эрүүл мэнд муудах, шударга бус дүгнэлт гаргахын шинж болдог. Шинжлэх ухааны хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож байгаагаар зүүдэлвэл танд маш их далд авъяас нуугдаж байгаа бөгөөд та өөрөө түүнийгээ хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь тэнэг хэрэг биш үү.
Матар
Зүүдэндээ энэ амьтныг харвал хамгийн дотны анддаа мэхлэгдэнэ, Түүнээс гадна дайснууд танд өмнөхөөсөө илүү өстэй хандана. Матрын нуруун дээр суугаад явж байна гэж зүүдэлвэл таагүй зүйл тохиолдох бөгөөд түүнээс өөрийн хүчээр гарах гэж шаргуу тэмцэнэ. Тэгж гарч ч чадна. Энэхүү зүүдийг сэрэмжлүүлэг хэмээн хүлээн авах хэрэгтэй. Хүмүүстэй хэтэрхий илэн дэлангүй байхаас зайлсхий.
Max
Хэрвээ эмэгтэй хүн мах зүүдэлвэл тавьсан зорилгодоо хүрэх замдаа тэр олон саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Max бэлдэж байгааг зүүдэндээ харах аваас түүний хүрэхийг хичээж байсан зорилгод өөр бусад хүн хүрэх бололтой.
Max бэлдэгч
Гар, хувцас нь цус болсон нядлагч зүүдэнд харагдвал урт хугацаанд гэр бүлийнхнийг чинь өвчин ороох бололтой. Max зүсэж байгаа нядлагчийг харвал нийгэм дэх таны нэр хүнд доошлох бололтой. Ийм зүүдний дараа баримт бичигт гарын үсэг зурах болон захиа бичихээс татгалзах нь зүйтэй.
Махчин шувуу
Зүүдэндээ шонхор, харцага гэх мэтийн махчин шувууд зүүдлэгдвэл таныг хуурна. Махчин шувууг буудан алж байна – аз жаргалд хүрэх тэмцлийн замдаа та бүхий л саадыг гэтлэн туулж чадна. Хэрвээ залуу эмэгтэй өөрийн хүүхдээсээ махчин шувууг хөөж байвал тэр хамгийн зоригтой хүслээ биелүүлнэ, гэхдээ хөдөлмөрч байж чадвал тэр шүү дээ. Өрсөлдөгч нарын зүгээс аюул учруулж болзошгүйг энэ зүүд харуулж байна. Тан руу дайрахаас өмнө, таныг шархдуулахаас өмнө шувууг айлган хөөж чадаж байвал ажил хэрэг бүтэлтэй байна. Махчин шувуу үхсэн байхыг харах – амжилт, ялалтыг зөгнөжээ. Та махчин шувуу руу буудаж байна – дайснуудтайгаа зоригтой тэмцэхийг илүүд үзэх ба ялалт байгуулж ч магад.
Махчин, араатан
Араатан, махчин зүүдлэх – таны эсрэг цохилт хийх гэж байна. Араатан шархадсан эсвэл алагдсан байна гэж зүүдэлвэл та гай барцдаас азаар зугтааж чадна. Эмэгтэй хүн араатан зүүдэлвэл тэр биеэ авч яваа байдлаараа өөрийн мэдэлгүй бусдын хов живний бай болно. Энэ зүүд нь түүнийг онцгой анхааралтай байхыг, гэхдээ өөртөө итгэлтэй байхыг сануулж байна.
Машин
Зүүдэндээ машин үзвэл сэтгэл санаа зовоох төсөл эхлэх бөгөөд эцсийн үр дүн нь танд ашиг тустай байна. Хуучин машин зүүдэлвэл таны хүчин зүтгэлээр нөхөр болохгүй хүмүүс өөртөө ашиг олох гэж байгаагийн тэмдэг. Ажиллаж байгаа машин механизм зүүдлэх нь ямар нэгэн ажил хэрэг эхэн үедээ маш хэцүү байхыг гэхдээ найз нөхөд дэмжлэгийг илэрхийлнэ. Эвдэрхий машин – найз нөхдөө алдахыг харуулж байна. Хэрвээ танд галын машин зүүдлэгдвэл нилээн гоц үйл явдалтаи холбогдон түгших, сандрах байдал бий болохыг, хэрвээ залуу эмэгтэй галын машинаар хурдлан давхиж байна гэж зүүдэлвэл таагүй явдалд оролцохоос татгалзахыг сануулж байна.
Машин жолоодох
Машин жолоодож байна гэж зүүдлэх – таны үйлдлийг бусдын зүгээс шударга бусаар хэлэлцэх ба тэдэнд таны үйлдэл тэнэг, ойворгон мэт үзэгдэнэ. Нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож байна гэж зүүдэлвэл дорд үзэгдсэн, тааламжгүй ажил эрхлэх ба ямар ч ахиц дэвшил харагдахгүй. Галт тэрэг жолоодон явна гэвэл хүнд нөхцөл байдал удаан хугацаагаар таныг ядуу дорой байдалд байлгана. Хэрвээ та галт тэрэгний машинистийн хажууд байж байвал бодит байдалд хүнд байдлаас гарахын тулд өөрийн бүхий л мэдлэг, хүч бололцоог дайчлах юм байна. Эрэгтэй хүний хувьд энэ зүүд нь түүний эмэгтэйчүүдийн хувьд их амжилттай байхыг илтгэдэг. Эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь өөрийг нь эргүүлсэн хүмүүстэй өөртөө итгэлтэй байр сууринаас хандаж, тэдний ойворгон занд нь хүлээцтэй хандан, зүй ёсны хариуг нь өгч чадахын илрэл.
Минж
Зүүдэндээ минж харвал өөрийнхөө шаргуу хүчин чармайлтаар маш их үр дүнд хүрнэ. Үнэт үснээс нь болж минжийг алж байвал та луйврын хэрэгт болон гэмгүй хүнд зүй бусаар халдсан гэж буруутгагдана.
Могой
Залуу эмэгтэй үхээнц дорой могойд хазуулж байна гэж зүүдэлвэл хоёр нүүртэй найз залуугийнх нь өмхий санаа түүнийг шаналган зовооно. Могойн тухай зүүд нь муу санаа ямар ч янзаар илрэн гарч ирж болно гэдгийг харуулдаг. Хүн рүү мушгиран мярайсаар дайрч байгаа могойг зүүдэндээ харвал оршин байхынхаа төлөө, ёс суртхуунаа доромжлуулахгүйн төлөө тэмцэл хийхийн илэрхийлэл. Могой алж байвал та сонирхсон зүйлдээ хүрэхийн тулд бүхнийг хийнэ. Та дайсныгаа ялсан баяраа тэмдэглэх болно. Зүүдэндээ могойнуудын дундуур явж байвал өвчин зовлонгоос байнга айж болгоомжилсон байдалд байх ба харин амин хувиа бодсон хүмүүс найзархаг зан гарган таны хэрэгт хошуу дүрж явна. Могойнд хатгуулж байвал та муу санааны үзүүрт өртөн, дайснууд таны ажилд хор хүргэх болно. Ногоон зүлгэн дээр толботой том могой тан руу гэтэж байна, та түүнээс хажуу тийш үсрэн зайлж чадаад түүнийг ор тас мартсан байтал могой дахин гэтэж ойртохдоо хэмжээгээрээ томрон томорсоор аварга том болж дайрах ба та өөрөө ч мэдэлгүйгээр түүнээс яаж ийгээд нэгмөсөн бултчихаж чадаж байна гэж зүүдэлвэл бодит амьдрал дээр өөрийг чинь хүндлэхгүй, хайхрахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрөх ба ажил хэрэг улам л муу явагдах болно. Өвчин зовлон, санаа зовоох асуудал гарч ирэхийг ухамсарлах боловч тун удахгүй эдгээр хүндрэл мартагдан, та хүнд хэцүү даалгавраас чөлөөлөгдөж бүх зүйл сайн сайхнаар дуусна. Могой таныг цагариглан ороож, хатгахаар завдаж байна гэж зүүдэлвэл та дайснуудынхаа өмнө хүчин мөхөс байх эсвэл өвчин тусах магадлалтай байна.
Зүүдэндээ гартаа могой барьж байна гэвэл та өөртөө дайсагнагч хүчийг устгах өөрийн арга барилыг боловсруулна. Зүүдэнд таны үс могой болон хувирч байвал эхлээд харахад тийм ч чухал биш амьдралын асуудлууд сүүлдээ таны сэтгэлийг зовоож эхэлнэ. Таны зүүдэнд орсон могой маш хачин хэлбэр дүрстэй байвал зовлон тохиолдох ба хэрвээ та тэдгээрт тайван, яасан ч яахав гэсэн маягаар хандвал хэцүү байдал улам хүндэрнэ. Голыг сэлж эсвэл олмоор гатлан могойнд хүрч байвал санаа зовох зүйлгүй баяр баясгаландаа хүрэх ч өмнө нь нилээн сэтгэл зовних бололтой. Могойнууд бие биенийгээ хатган байхыг зүүдэндээ харвал та найз нөхрөө гомдоох юм байна. Зүүдэндээ жижиг жижиг могойнуудыг харвал таныг зарим хүмүүс наанаа найрсагаар хүлээн авах боловч цаагуураа муулан, гоочлох ба түүнчлэн таны төлөвлөгөөг нураахыг оролдох бололтой. Хүүхдүүд могойтой тоглож байхыг зүүдэлвэл та хэн нь таны нөхөр вэ хэн нь дайсан бэ гэдгийг ялгаж салгах гэж хэсэгтээ л будилна. Хэрвээ эмэгтэй хүн ард нь могой дуугарч, хүүхдийнхээ төлөө зовж байна гэж зүүдэлвэл түүнийг нэгэн хүн өөрийнхөө төлөө үнэ цэнэтэй, хайртай зүйлээ орхи гэж ятгах ба хожим нь энэ бүхэн мэх байсныг мэднэ.
Таны найз зам дээр зогсож байна. Түүний араас толгой дээгүүр нь могой гараад ирлээ гэж зүүдэлвэл бодит байдал дээр та өөрийнхөө болоод найз нөхрийнхөө эсрэг хуйвалдааныг илрүүлж чадах юм байна. Хэрвээ найз чинь могойг мэдэж байна гэж зүүдэлвэл ямар нэгэн чадалтай байгууллага таны ашиг сонирхлын төлөө ажиллаж далд явууллагыг илчилнэ. Эмэгтэй хүн өөрт нь могой дурлаж байгаагаар зүүдэлвэл тэр хавчиж хяхагдах боловч хууль болоод нөлөө бүхий найзууд нь түүний талд байж, түүнийг хамгаална. Зүүдэндээ могой загас харах – түүнийг барьж байгаагаар зүүдлэх нь сайн. Барьж чадахгүй бол аз танаас нүүр буруулна. Цэвэрхэн усанд могой загас харж зүүдлэх нь эмэгтэй хүний хувьд түр зуурын зугаа цэнгэлийг харуулдаг. Үхсэн могой загас харвал та эсрэг талынхныгаа ялан дийлнэ. Дурлалд автсан хүмүүсийн хувьд ийм зүүд нь тэдний энэ холбоо сайнаар төгсөхийг харуулж байна.
Модот гудамж
Зүүдэндээ модот гудамж харвал таны хувь заяа урьд өмнөх шигээ тийм ч сайн сайхан байгаа биш бололтой. Таагүй уур уцаар хүргэх зүйлс гарч ирнэ. Эмэгтэй хүн харанхуйд модот гудамжаар зугаалж байна гэвэл зарим нэг найз гэх хүмүүс нэр хүндийг нь унагааж магадгүйг анхааруулж байна.
Модны дархан
Ажлаа хийж байгаа модны дархан зүүдэлвэл та амралт, зугаа цэнгэлээ умартан өөрийн байдлыг сайжруулахын тулд шударгаар чармайн ажиллах юм байна.
Модны үртэс
Хэрвээ модны үртэс зүүдэлвэл харамсмаар алдаа гэр орны эмх замбараагүй байдлын шалтгаан болно.
Морин тармуур
Тармуураар өвс хадаж байна гэж зүүдэлвэл бусдад найдсан ажил хэрэг хэзээ ч бүтэхгүй бөгөөд та өөрөө л гардан хийхгүй бол болохгүй юм байна. Хугархай тармуур – өвчин эсвэл ямар нэгэн гайтай явдал таны төлөвлөгөөг баллана. Бусад хүмүүс тармуур бариад ажиллаж байна гэж зүүдэлвэл ажил хэргийн урагштай байдал таныг баярлуулна.
Морин цэрэг
Морьт хороо зүүдэлвэл хувийн амжилтанд хүрнэ. Таны энэ амжилт нэг хэсэгтээ бага зэргийн дуулиан шуугиан тарих төлөвтэй.
Морины жүчээ
Морины жүчээ зүүдлэх – энэ бол сайн сайхныг илэрхийлнэ. Амжилт ирж, эргэн тойрны амьдрал сайхан байна. Морины жүчээ дүрэлзэн шатаж байвал энэ нь эсвэл азтай өөрчлөлт болох эсвэл бодит амьдралд мөн л ийм явдал болохын илэрхийлэл.
Морь, адуу
Зүүдэндээ цагаан мориор давхиж байна гэвэл сайны шинж. Юуны түрүүнд энэ зүүд нь танд найз нөхдийн холбоо батжин бэхжихийг, санаа нийлсэн хүнтэй нөхөрлөхийг хэлж өгч байна. Морь чинь халтардаж, бохирдсон байвал итгэж явсан хүмүүс танд атаархаж, өөрийг чинь хуурах болно. Хар хилэн морь унаад давхиж явна хэмээвээс ажил хэргээ сайхан амжуулахаас гадна гэнэт өөрийн ажлын хичнээн төвөгтэй, хэцүү болохыг ойлгоно. Ухаа хонгор морьд давхилдахыг харвал таатай нөхцөл байдал гарч ирсэн ч дараа нь муугаар эргэхийг харуулна. Түүнчлэн энэ зүүд хурдан өрнөх, замбараагүй сонирхлыг илтгэнэ. Цоохор морь зүүлэлвэл ажил хэрэгтээ ашиг олно. Хээр мориор давхиулж явна хэмээвээс дээш ахиж дэвших, хүсэл зорилго биелэхийг зөгнөнө. Эмэгтэй хүн ийм зүүд зүүдэлвээс залхмаар эргүүлдэг залууд шууд шийдвэртэй татгалзсан хариу өгөх, ойрын үед эд зүйлсийн ашиг олохыг харуулж байна. Таны морь зугтаагаад зэрлэг адуутай нийлчихлээ гэж зүүдэлвэл нэг хүний өвчилсөн тухай мэдээ сонсоно.
Ер нь зүүдэндээ сайхан морь харах нь амжилт, сайн сайхан байдлыг илтгэдэг. Цэнгэг устай голыг морьтойгоо гаталж байвал амжилт таныг хүлээж байна, гэхдээ та доош харлах ус руу харвал таны энэ баяр хөөрийг хэн нэгэн нь гутаах бололтой. Морины нуруун дээр хэвтээд цэвэрхэн устай голыг туулан гаталж байвал олон хүсэл тань биелж, ажил хэргээсээ ашиг гаргаж чадна. Харин зүүдэндээ шархадсан, үхсэн морь үзвэл эмгэнэлтэй мэдээ сонсоно. Тангардаг мориор давхих – амжилтанд хүрэх замд чинь маш олон саад бэрхшээлүүд байна. Морь хүчтэй тангарч эсвэл таныг унагаавал та өрсөлдөгчтэйгээ учирч эсвэл өвчин тусна. Морийг цулбуураас нь барьж аван номхруулах- таны амьдралд огцом сайн өөрчлөлт гарах нь. Сайн тоноглогдсон морийг сонирхон харж байвал ойрын үед таны амжилт өөрийн төсөөлж байснаас ч илүү байгаад гайхах болно. Эмэгтэй хүнд ийм зүүд нь насан туршийн үнэнч найзаа олохыг амлаж байна. Морин уралдаанд оролцож байна гэвэл сайн сайхан амьдрал урд чинь байна. Морио тахалж байвал шударга бус замаар эд хөрөнгө олж авах бололтой. Хэрвээ та эмээлгүй морин дээр сайн давхиж байвал амаргүй тэмцлээр сайн сайхан байдал болоод тав тухыг олж авах ба энэ зүүдний тайллаар бол сайн нөхөд тусалж болох юм. Морийг яаж цэвэрлэж байгааг эсвэл өөрөө хусуураар морины хөлсийг арчиж байна гэж зүүдэлвээс амьдралд найдвартай байр суурь эзлэх, нэр хүндэд хүрэхдээ хүнд хэцүү замыг туулахыг харуулж байна. Ажил хэрэгч хүмүүс, тариачин, бичиг номын хүмүүс морины дэл, сүүлийг засаж чимэглэж байна гэж зүүдэлвэл маш сайн.
Сүйх тэргэнд хөллөсөн морьд зүүдлэгдвэл аз жаргалд хүрэх замд саад тотгор байгааг илтгэнэ. Нарийн жимээр уулын өөд морьтойгоо өгсөж бэйна – энэ зүүд танд бодит амьдралд найдвартай байр суурь эзлэхийг амлаж байна. Замын дунд морь чинь цуцаад үлдсэн замыг явганаар туулж байна гэвэл та бат бэх байр суурийг маш их хүчин чармайлтаар олж авахын илэрхийлэл.
Бүсгүй хүн хар хилэн морь унаад явж байна гэж зүүдэлвэл гэнэтийн тохиолдол түүний хүсэл мөрөөдөл биелэхэд тусалж, ухаантай хүндтэй хүнтэй холбоо тогтоохыг илтгэнэ. Хөндийгөөс морьтой бууж байна-азгүй явдал тохиолдоно. Хайрттайгаа сундлаад явж байна гэвэл сонирхолтой, амжилтанд хүрсэн олон хүмүүс түүнийг эргүүлнэ. Хэрвээ ингэж явахдаа эмэгтэй айж байгаагаа мэдэж байвал бодит байдалд ойрын хүндээ хардуулна. Эмэгтэй хүн мориноос үсрэн бууж байна гэтэл тэр нь гахай болон хувирлаа гэж зүүдэлвээс сайн сайхан гэрлэлтээс татгалзаад дараа нь илүү дээрд үзэж гэр бүл болсон хүн нь удахгуй түүнд таалагдахаа болих бололтой. Залуу эмэгтэй тал хөндийгөөр цагаан морьтой давхингаа ардаа яваа хар морьтой хүн рүү байн байн эргэн харж байна гэж зүүдэлвэл маш чухал ажил хэргийнхээ төлөө санаа зовж байгаагийн илэрхийлэл бөгөөд амжилт, азгүйдэл ээлжилнэ. Хэрвээ тэнгэрээс нэг морь унаж ирээд хэн нэгэн танихгүй хүнд хувиран тань руу дайрч байна гэж зүүдэлвэл энэ нь нилээн том азгүйдэл, бүтэхгүй найдвар, нөхцөл байдлыг гартаа оруулах гэсэн оролдлого амжилтгүй болохыг илэрхийлнэ.
Нуга хөндийд идээшлэх адуун сүргийг ажиглан байна – таны түнш ажлаа сайн төлөвлөж тавьсныг, уг хүний зүй зохистой үйл ажиллагааг илэрхийлнэ. Адуун сүрэг өвс ногоогүй, хатсан газар бэлчих нь харагдах зүүд нь танд ядуу гэхдээ үнэнч нөхдийг амлаж байна. Залуу бүсгүйд ийм зүүд аз жаргалтай гэрлэлтийг амлана. Морины наймаа хийж байгаа хүнийг зүүдэндээ эд материалын ашигтай ч эрсдэлтэй арилжааг харуулж байна. Морины арилжаанд наймаачин таныг мэхэлж бэйна гэж зүүдэлвэл гарз хохирол учирна. Өөртөө сайн үүлдрийн морио үлдээгээд нэг их сайн биш морио арилжиж байна гэвэл таныг маш их аз хүлээж байна.
Мөлхөх
Газар дээгүүр мөлхөж байна тэгээд гараа бэртээж, шалбалчихлаа гэж зүүдэлвэл дорд үзсэн үүрэг даалгавар танд өгөгдөнө. Хонхор гүдгэр, хайрга чулуутай газраар мөлхөж байна гэж зүүдэлвэл өөрт олдсон сайхан боломжийг ашиглаж чадаагүй өнгөрүүлжээ. Ийм зүүд зүүдэлсэн эмэгтэй хүн өөрийгөө зөв авч явахгүй бол хайрт залуугийнхаа хүндэтгэлийг алдаж магад. Өөр бусдын хамт намагт мөлхөж байна гэж зүүдэлвэл ажил хэрэг сэтгэл зовоосон, яршиг түвэгтэй байх ба итгэл найдвараа алдаж ч магад. Найз нөхдийн чинь таны тухай шүүмжлэл ул үндэстэй байна.
Мөнгө
Жинхэнэ аз жаргал гэдэгт хүрч, сэтгэлийн таашаал эдлэхдээ мөнгөнд хэт их сүсэглэх хэрэггүй шүү гэдгийг энэ зүүд сануулдаг. Мөнгөн зоос оллоо гэж зүүдлэх – танд мөнгө хангалтгүй байна, өөрийгөө тайвшруулах гэж яаран буруу шийдвэр гаргавзай. Хоолны мөнгөн хэрэгсэл – сэтгэл түгшинэ, хүсэл биелэхгүй.
Мөнгө олж байна гэж зүүдлэх – бага сага санаа зовох зүйл байгаа ч үнэхээрийн их аз жаргалыг илэрхийлнэ. Өөрчлөлт явагдана. Мөнгө төлөх – бүтэлгүйтэл. Алт хүлээж авах – маш их ирээдүй болон баяр баясал. Мөнгөө хаях – гэр орондоо ч тэр ажил албан дээр ч тэр зохисгүй байдал зонхилно. Мөнгөө тоолох, мөнгө дутах – төлбөрийн асуудал дээр хүндрэл бий болно. Өөрийгөө мөнгө хулгайлсан байна гэж зүүдэлвэл та аюулд өртөөд байгаа бөгөөд өөрийнхөө үйлдлийг сайн хянаж байх хэрэгтэй. Мөнгөө хэмнэх – эд баялаг, тансаг, тав тухтай байдал. Мөнгө залгих – таны дотор шуналын гал дүрэлзэнэ. Маш их хэмжээний мөнгө тоолох – аз жаргал, сайн сайхан аж байдал таны хүрсэн хил хязгаарын цаана л байна даа.
Боодол мөнгө оллоо, гэтэл нэгэн залуу эмэгтэй түүнийг минийх гэж байвал энэ зүүд нь таны ажил хэрэг ойр дотны эмэгтэй хүнээс болж гарз хохирол амсах магадлалтай байгааг харуулжээ. Ийм зүүд зүүдэлсэн хүн мөнгөндөө их үрэлгэн ханддаг, ухаалаг зарцуулдаггүй. Энэ зүүд бол сэрэмжлүүлэг гэдгийг анхаарна.уу. Хий хоосон мөрөөдөлд автаж суух хэрэггүй. Задгай мөнгө зүүдлэх – ажил хэрэгтээ сэтгэл ханамжгүй байна. Ажил дээр таагүй явдал гарах ба найз нар таныг өөрсдийгөө мартлаа гэж гомдол тавина. Задгай мөнгөө хаячихлаа гэж зүүдэлвэл та хайхрамжгүй хандаж алдаа гаргаж магад. Мөнгө олох -хэтийн төлөв сайхан байна.
Зүүдэндээ мөнгө олж байвал та ухаалаг бөгөөд хямгатай байх юм байна. Зээл авч байна гэж зүүдлэх – энэ зүүд нь таны байр байдлыг илтгэнэ. Та бусдад байгаагаасаа дээр харагдаж байж магадгүй, гэхдээ энэ таны хувьд чухал биш. Бусдын мөнгийг үрж байна – та багахан заль мэхэнд ороогдож, найз нөхрөө алдаж магад. Хуурамчаар мөнгө үйлдвэрлэж байна гэж зүүдлэх нь маш муу. Мөнгө зээлье гэж гуйж байвал сайн сайхан байдалд хүрэхийн тулд маш олон зүйлд дахин санаа зовж эхлэх нь.
Дүүрэн мөнгөтэй хураагуур зүүдэндээ харвал таны өмнө сайхан ирээдүй, хэтийн төлөв нээгдэнэ. Хэрвээ хоосон байвал та гаргасан хүчин чармайлт талаар өнгөрнө.
Мөнгөн ус
Зүүдэндээ мөнгэн ус харах нь таны амьдралд таагүй өөрчлөлт болохын шинж. Эмэгтэй хүн мөнгөн усны хордлогоос болж зовж шаналж байна гэж зүүдэлвэл тэр гэр бүлийнхэндээ хаягдах буюу гэр бүлээсээ сална.
Мөндөр
Зүүдэндээ мөндөрт цохигдох – жаахан ч гэсэн амжилтанд хүрэхийг танд амлаж байна. Хэрвээ таны зүүдэнд нартай өдөр мөндөр орж байвал санаа тавих зүйл гарах ба хувь заяа танаар тохуурхаж ч магад. Хэрвээ залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл нилээн хэсэг азгүйтсэний эцэст хайр дурлалтайгаа учрах цаг ирсний тэмдэг. Мөндөр дээвэр дээр буух чимээ сонсогдож байвал энэ нь тийм ч сайн зүүд биш.
Мөөг
Хэрвээ мөөг зүүдлэгдвэл энэ нь эрүүл бус хүсэл, хөрөнгөө өсгөх гэсэн адгуу, яарсан алхам хийж, түүнээсээ таашаал авах ч, энэ нь ёс бус байхын тэмдэг. Ингэснээрээ шүүхэд дуудагдаж болзошгүй. Мөөг идэх – доромжлогдох, хайр дурлал бүтэлгүй, ичгүүртэй байхын тэмдэг. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл ирээдүйд өмч хөрөнгөндөө гамгүй байх бөгөөд сэтгэл санаа нь тогтворгүй байна.
Мөр
Өөрийнхөө нүцгэн мөрийг зүүдэлвэл азтай өөрчлөлт танд амьдралыг шинээр харах хүсэл төрүүлнэ. Таны мөр их ясархаг болчихож гэж зүүдэлвэл адайр ааштай, элдэв маягтай хүний аяыг даган амьдрах юм байна.
Мөргөлдөөн
Мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харах – аваар осол, золгүй тохиолдол, сэтгэл гонсойх, ажил хэрэг бүтэлгүйтэх. Залуу эмэгтэй мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харвал тэр ямар нэгэн сонголт хийх гэж нилээн зовох бололтой.
Мөрдөн байцаалт
Зүүдэндээ мөрдөн байцааж байхыг харвал таагүй явдал үргэлжлэн тохиолдож маш их сэтгэлээр унах болно. Зүүдэндээ санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа нь таны хорон муу хүнээс өөрийгөө хамгаалах чадваргүйн илэрхийлэл.
Мөрий
Зүүдэндээ мөрий тавьж байвал зорилгодоо хүрэхийн тулд та зүй бус зүйлүүдийг хэрэглэх гэх юм байна. Мөрий тавиад алдаж байвал таны хүрээнд багтдаггүй, ёс суртхуунгүй хамаатнаасаа бэртэл авах юм байна. Хэрвээ мөрий тавиад хожиж байвал хувь заяа таныг ивээлдээ багтаах нь дамжиггүй. Мөрийнд оролцож чадахгүй байвал таагүй нөхцөл байдалд мэгдэн сандарч, бүр шалдаа бууж өгнө.
Мөс
Мөс зүүдлэгдэх нь багагүй зовлон бэрхшээл амсахыг илэрхийлдэг. Таныг хамгийн үнэ цэнэтэй ажил үйлсийн хувьд хорлох гэж эсрэг талынхан отож байна. Цэвэр тунгалаг усаар хөвөх мөс зүүдэлвэл хөндлөнгийн хүний атаархлаас болж таны аз жаргалд төгсгөл иржээ. Мөсөн дээгүүр гэлдэрч байна гэж зүүдэлвээс түр зуурын баяр хөөрөөс болж өөрийн тайван байдал болоод бусдын хүндлэлийг алдаж болзошгүй. Залуу эмэгтэйн хувьд мөсөн дээгүүр явж байна гэсэн зүүд нь тэр ичнүүр сонжуурт өртөхөд төө хүрэхгүй зайтай л байна гэдгийг анхааруулж байна.