Энэ сарын 14-нд гэрээсээ тоглохоор гарсан 12-16 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хүүхдийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэс эрэн хайж байна. Тэднийг жимс түүхээр явсан байж магадгүй гэж үзэж байгаа тул ууланд эрэн хайх ажил явуулж байгаа юм байна. Хүүхдүүдийг алга болсон талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгчээ.
Дөнгөж сая (2017.08.18-ны 19.30 цаг) Цагдаагийн байгууллага Сэлэнгэ аймгийн Мандал сум Шилхэнцэг Хайрханы агуй орчмоос 5 хүүхдийг олсон тухай мэдээлсэн байна. Тэднийг эгч нь дагуулаад уул руу явсан тухай эх сурвалж мэдээлжээ.