С.Баяр, С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хурлыг 09:00 цагт товлосон бөгөөд шүүгдэгч С.Баярцогт, С.Баяр нар хуралдаа оролцохоор ирсэн байна.
Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм.
Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн юм.