2020-06-18 09:101min00

АТГ: 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж байна

FinancialAudit-768x493

Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Өнгөрсөн долоо хоногт 7 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 47 мэдүүлгийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн 12 мэдүүлгээс зөрчилтэй 2, зөрчилгүй 2, зөрчилд тооцохгүй анхааруулсан 8 байв.

Одоогоор ажиллагаанд 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.