Бусдад таван сая төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүд баригдлаа

2020-06-17 11:551min0
104284652_3167314236664649_1156798973463158837_n-104512-1599236993

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Өвархангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг Б, Ж, Х нарын бүлэг этгээдүүдийг баривчилжээ.

Дээрх этгээдүүд өмнө нь халаасны болон орон байрны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэл эдэлж байжээ.

Тэд одоогоор таван удаагийн үйлдлээр иргэдэд таван сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна. Хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хотод борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд та бүхэн бүхэн олон нийтийн газраар явахдаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй