Хуучин барилгын хана нурсны улмаас гурван хүн дарагдаж, нэг хүн нас баржээ

2020-06-15 13:181min0
uildver_osol

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн барилгын гол хана нурсны улмаас 3-4 хүн дарагдаж, нэг хүн нас баржээ. Хуучин барилгыг нурааж, шинээр барих явцад уг осол болсон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр иргэнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хүргэжээ. 

Одоогийн байдлаар онцгой байдлын алба хаагчид нурангид дарагдсан нэг хүнийг аврах ажиллагаа явуулж байгаа аж. Нурсан хананд дахин хүн дарагдсан байх магадлалтай гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй