Кибер халдлага нэг тэрбум ам.долларын хохирол учруулсан байна

“WannaCry” вирусын тусламжтайгаар явуулсан томоохон хэмжээний кибер халдлага нэг тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Хохирлыг үнэлэхдээ үйлдвэрлэлийн хэмжээ буурсан, мэдээлэл алдагдсан, ажил зогсонги байдалд орсон зэргийг хамааруулжээ. Тадугаар сарын 12-ноос эхэлсэн энэхүү кибер халдлага ганц долоо хоногийн хугацаанд 150 орны 300 мянга орчим компьютерийг халдварлуулсан байна.