Хонгконг гурван жил дараалан гадаадын мэргэжилтнүүдийг амьдрахад хамгийн үнэтэй дэлхийн хотуудын жагсаалтыг тэргүүллээ.
Mercer консалтинг группээс гаргадаг энэ жагсаалтаар Хонгконгт валютын ам.доллартай харьцах ханш савлагаа өндөр, мөн хотын амьдралын өртөг эрс нэмэгдсэн нь тэргүүлэхэд нөлөөлжээ. Forbes-оос Хонгконгийг тэргүүлэхэд үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр нь нөлөөлсөн гэсэн байна.
Хоёрдугаарт, Туркмений Ашхабад хот орсон аж. Тус хот нэг жилийн хугацаанд 5 байр дээшилжээ. Хэт инфляциас болоод эдийн засаг, нийгмийн хямралд орсноос гадна Ашхабадад импортын хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ.
Тэгвэл ТОП-10-т Азийн зургаан хот орсон байна. Хонгконг, Ашхабадаас гадна Токио 3-р байр, Сингапур 5-р байр, Шанхай 7-р байр, Бээжин 10-р байрт багтжээ.
Европын хотуудаас хамгийн үнэтэй нь Швейцарын Цюрих 4-р байр эзэлсэн байна. Берн, Женев 8, 9-р байрт орсон бол Нью-Йорк 6-р оржээ.
Гадаадын мэргэжилтнүүдэд хамгийн хямд хотоор Ташкент, Бишкек, Намибийн Виндхук, түүнчлэн Тунис багтсан байна.
Эх сурвалж: meduza.io
Орчуулсан Э.МАРТ