Далай лам 85 насны ойгоороо буюу 07 сарын 06-нд “Inner World” нэртэй цомгоо гаргана. Цомог нь сайт, олон нийтийн сүлжээний аккаунтаар хэдийнэ тараад эхэлжээ. “Inner World”-ын бичлэгт ситарист Анука Шанкар буюу “Грэмми”-ийн шагналд нэр дэвшигч, Рави Шанкарын охин оролцсон аж. Нийт 11 дуутай энэ цомгийн продюсерээр Далай ламын шавь Жунел Кунин, Чарльз Голдстак нар ажиллажээ.
Цомгийг гаргах санааг Кунин гаргаж, бүтэн таван жилийн турш ажилласан гэнэ. Харин хөгжмийг нь эхнэр нь бичжээ.
Цомогт сургаал номлол, ерөөл зэрэг Буддын хамгийн алдартай мөргөлүүдийг багтаасан байна. Энэ хөгжим, дуу хүмүүсийг аз жаргалын цаад эх сурвалж болон энэрэл нигүүлслийг ойлгоход тустай гэж үзсэн байна.
Эх сурвалж: mignews.ru
Орчуулсан Э.МАРТ