БНХАУ-ын 2022 оны өвлийн олимп, пара-олимп зохион байгуулах хороо энэ долоо хоногийн эхний хоёр өдөр 5 дахь хурлаа цахимаар явууллаа. Хуралд Хятад Улсын зохион байгуулагчид, Олон улсын олимпын хороо болон пара-олимпын удирдлагууд, олон улсын өвлийн спортын удирдах байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хурлын үеэр цар тахлын улмаас олимпын бэлтгэл төлөвлөгөөний дагуу явагдахад хүндрэлтэй байгаад гишүүд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байна.
Олимпыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Жанг Жиан Донг, тэмцээнүүд зохион байгуулагдах барилга байгууламж, тэмцээний эдийн засгийн тогтвортой байдал, сайн дурын ажилчид, санхүүжилт олгогчдын тухай болон бусад мэдээллийн шинэчлэлүүдээс мэдээлжээ. Тодруулбал нийслэл Бээжин, Янчин, Хэбэй мужийн Жангжиакоу хот нь олимпын тэмцээнүүд явагдах гол газрууд болохыг мэдэгдлээ. Хоёрдугаар сараас эхлэн олимптой холбоотой бүтээн байгуулалтын ажил явагдаж байсан ч, цар тахлын улмаас ажлын явц суларсан байсан. Энэ оны сүүлч гэхэд бүтээн байгуулалт болон олимптой холбоотой зарим ажлыг дуусгахаар төлөвлөлөө. Олон Улсын гишүүд хоорондоо явуулах уулзалтуудыг цахимаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Бээжин 2022-ын албан ёсны медаль, бамбар, хувцасны загварыг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц тендер зарлан тодруулахаар болсон.
Үүнээс гадна чухал үйл явдлуудаас дурдвал, 5-р сарын 27-нд “Мөсөн тавцан” нэртэй мөсөн спортоор хичээллэх шинэ төвийг барьж ашиглалтад оруулсан тухай Жанг Жиан Донг онцоллоо. Энэхүү байгууламжийг барихад гурван жил зарцуулагдсан бөгөөд богино хэмжээний тэшүүрийн уран гулгалт, уран гулгалтын бэлтгэлийг хангах нийслэлийн биеийн тамирын заалны нэмэлт хэрэгсэл болж байна. Олимпын тэмцээний хоёр төрөл нь “Мөсөн тавцан” мөсөн спорт төвд явагдахаар болжээ.