Жил бүрийн 5-р сарын 09-нд зохион байгуулагддаг ялалтын баяр энэ жил коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор хойшлогдож, энэ сарын 24-нд болох товтой байна. 10 гаруй хоногийн дараа болох ялалтын баярт оролцоно гэдгээ одоогоор 12 улсын төрийн тэргүүн илэрхийлжээ.
Энэ жилийн 5-р сарын 9-нд төлөвлөгдөөд байсан ялалтын парадад оролцох урилгыг хүлээн авсан гадны бүх удирдагч 6-р сарын 24-нд болох баярт оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын тал илэрхийлжээ.
Гэхдээ одоогийн байдлаар 12 орны төрийн өндөрлөг ялалтын парадад оролцохоо илэрхийлсний ихэнх нь Зөвлөлт Холбоот Улсад багтаж байсан орны удирдагчид юм байна. Пүрэв гарагт болсон Оросын Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үеэр тус улсын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров ямар орны удирдагчид урилгыг хүлээн аваад байгаа талаарх мэдээллийг ерөнхийлөгч Владимир Путинд өгчээ.
Оросын ерөнхийлөгч Путин энэ жилийн ялалтын баярын парадыг 06-р сарын 24-нд зохион байгуулах үүрэг даалгаврыг Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгуд өгч, бэлтгэл ажлыг базаахыг тушаалыг 05-р сарын сүүлээр гаргасан юм.
Шинэ коронавирусний улмаас хойшлогдоод байгаа ялалтын баярыг 6-р сарын 24-нд зохион явуулахаар болсон нь ч ихээхэн учиртай юм. Дэлхийн 2-р дайн өндөрлөсний дараагаар буюу анхны ялалтын парадыг 1945-оны 6-р сарын 24-нд зохион явуулж байжээ.