Хилийн 0243 дугаар ангийн 0236 дугаар салбарын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас хоёр удаагийн 24 тооны адуу орж ирснийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд түрүүч Ц.Энхтулга, байлдагч Э.Бат-Өлзий, Б.Жавхлан нар илрүүлэн эздэд нь хүлээлгэн өглөө.

Албандаа идэвх зүтгэл гарган хилийн дэглэмийн зөрчил илрүүлж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэсэн байлдагч Э.Бат-Өлзийг “Хилийн төлөө” тэмдгээр, дэд түрүүч Ц.Энхтулгыг түрүүч, байлдагч Б.Жавхланг ахлах байлдагч цолоор, харуулын дарга, ахлах ахлагч Т.Батгэрэлийг “Онц хилчин” тэмдгээр шагналаа.

Хил хамгаалах ерѳнхий газрын Олон Нийттэй Харилцах Алба

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн