2020-06-11 14:051min00

НӨАТ-ын буцаан олголт авдаг иргэдийн анхааралд

52793-520

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа ажээ.

Тэдгээр иргэд энэ сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулах шаардлагатай юм байна.

Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар,

  •     Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  •     Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  •     Гравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  •    Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.