2020-06-10 17:081min00

Улс, аймаг, сумдын наадам долоодугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно

5d1d8aae290ec

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийн дагуу улс, 21 аймаг, бүх сумдын наадам долоодугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болох аж. Мөн улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулах шийдвэр гарчээ.

 

Монголын үндэсний бөхийн холбоо