Төмөр замын тээврээр оны эхний таван сард 12 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.1 сая тонн буюу 9.9 хувиар өсжээ.
Энэ өсөлтөд экспортын ачаа 1.1 сая тонн, импортын ачаа 94.9 мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр тээсэн ачаа тавдугаар сард 2.5 сая тонн болж, өмнөх сараас 144.1 мянган тонноор өсжээ.
Агаарын тээврээр оны эхний таван сард 1.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 872.5 тонноор буюу 39.9 хувиар буурчээ. Оны эхний таван сард дотоодод 33.3 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 1.9 тонноор өсжээ.
Харин олон улсад тээсэн ачаа 1.3 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 874.4 тонноор буурчээ. Агаарын тээврээр тээсэн ачаа тавдугаар сард 119 тонн болж, өмнөх сараас 8 тонноор өссөн байна.