Монгол Улсын заан Дамдинсүрэнгийн Барамсай агсны гэрэлт хөшөө түүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Батноров суманд сүндэрлэхээр болжээ.
Уг хөшөөг Батноров сумын засаг дарга санаачлан байгуулсан спорт заалны өмнө босгохоор ажиллаж байна. Хөшөөг Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Р.Энхтайван бүтээсэн байна.
Сонирхуулахад, Д.Барамсай агсны нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр нутгийн зон олон, үр хүүхэд нь зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд Баян-Адарга сумын харьяат, сумын заан Б.Түвшинтөгс түрүүлж, Галшар сумын харьяат, сумын заан Б.Тожил үзүүрлэсэн байдаг.