Боловвсролын үнэлгэний төвөөс Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг 2020 оны 7 дугаар сарын 2-5-нд зохион байгуулна.
“Ковид-19” халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны ЭЕШ-д дараах өөрчлөлт орсон. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.
2. Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлт оруулжээ.
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-наас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, шалгуулагч нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх юм. Нэг танхимд 12-оос илүүгүй шалгуулагч хамруулахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдсэн байна.
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын хуваарийг батлаагүй байгаа бөгөөд шалгуулагч албан ёсны www.eec.mn цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой юм.