Монгол Улсад 99 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

2020-06-09 10:011min0
picture2_ukraina-vrjad-li-_352906_p0-1024x683

УИХ хаврын чуулганаа завсарлуулахаасаа өмнө коронавирусийн цар тахлын улмаас үүсч буй эдийн засгийн хүндрэлийг бууруулах зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авах шийдвэр гаргасан.

Эдгээр санхүүжилтийн нэг болох ОУВС-гаас авах 99 сая ам.долларын санхүүжилт манай улсад орж ирсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрээр “Өнөөдөр ОУВС-гаас Монгол Улсын дансад 99 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ. Корона вирусийн цар тахлын улмаас үүсч буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ОУВС-гаас Монголд санхүүжилт олгохоор шийдвэрлээд байсан юм. Хүнд үед гараа байнга сунгадаг ОУВС-д талархал илэрхийлье” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй