2020-06-08 14:251min00

Бээжингээс иргэддээ шоппинг хийхэд нь зориулж 1.7 тэрбум ам.доллар тараана

download

Коронавирусийн цар тахлаас болоод Бээжинд худалдан авалт эрс багасчээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Бээжингийн засаг захиргаанаас хүн амаа худалдан авалтад өдөөхөөр шийдсэн аж.

Засгийн газраас иргэддээ төлбөрт ашиглах боломжтой тусгай ваучер тараах гэж байна. Энэ ваучерт нийт 12,2 тэрбум юань буюу 1,7 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Энэ мөнгөөр иргэд дэлгүүрээс буюу интернэтээр шоппинг хийж, кэтеринг буюу хүргэлтийн үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, спортын салбараа дэмжих боломжтой. Ваучеруудыг бямба гарагаас тарааж эхэлнэ.

mignews.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй