2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 79,3 хувь буюу 22,5 сая эх мал төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 58,4 хувь, бог малын нийт хээлтэгчийн 81.0 хувь нь тус тус төллөсөн. Өмнөговь, Дундговь аймгуудын хувьд эх малын сувайралт их байгаа тул мал төллөлт 46.2-59.3 хувь явагдаж байна.
Улсын хэмжээнд нийт 22.6 сая төл хүлээн авч, үүний 97.0 хувь буюу 21.6 сая төл бойжиж байна. Малын төрлөөр авч үзвэл 72.5 мянган ботго, 634.7 мянган унага, 1.08 сая тугал, 11.6 сая хурга, 9.2 сая ишиг улсын хэмжээнд бойжиж байна.
2020 оны 6 дугаар сарын 08-наас 6 дугаар сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна.
Хур тунадас: 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи: 9-нд баруун аймгуудын нутгаар, 10, 11-нд зарим газраар, 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 8, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9, 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ