Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байгаа бөгөөд 6 дугаар сарын 10-нд ашиглалтад оруулна.

Энд нийт 1,8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спортын талбай байгуулж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт ногоон байгууламжаа бүрэн тарьсан, Хонгконгоос авчирсан сайн чанарын 8500 шоо метр хиймэл зүлгэнд дэвсэх элсийг Дархан хотоос захиалсан, одоо гэрэлтүүлгийн 28 шонг суурилуулж байна. Ойрын өдрүүдэд БНХАУ-аас олон улсын стандартад нийцсэн 2800 м.кв гүйлтийн тартан замын материал ирэх юм байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн