БНХАУ-д бүртгэгдээд хагас жил өнгөрлөө. Эл хугацаанд коронасийн халдвар нь 216 улсын долоон сая хүн өвчилж, 401 мянга гаруй хүн нас бараад байна.
Халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга амны хаалт зүүх, гараа савандаж угаах зэрэг гэдгийг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр байна. Гэсэн ч зуны улиралд иргэд амны хаалт зүүх нь багасаж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг гаргажээ.
Зуны улиралд шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарах зүйлс:
- Амны хаалт цэвэр, хуурай байх
- Аль болох хөвөн даавуун нимгэн амны хаалт хэрэглэх
- Амны хаалт хэт бариу байж болохгүй
- Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх
- Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх
- Гараа тогтмол савандаж гүйцэд угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
- Олон хүнтэй газраар явахгүй байх
- Ширээн дээр аль болох гараа тавихгүй байх
- Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
- Нарны малгай, шил, шүхэр хэрэглэх
- Даавуун хувцас өмсөх
- Нойтон чийгтэй алчуур толгой, хүзүүнд тавих
- Гадуур аль болох бага явах
- Ус, хярам, хар цай ойр ойрхон уух
- Нүүрний арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлэхийг ЭМЯ-наас зөвлөжээ.
Түүнчлэн Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, бага насны хүүхэд хэт халуун өдрүүдэд гадуур явахгүй байхыг зөвлөж байна.