Сүүлийн үед “сонгуулийн ажил байна” … гэсэн нэрийн дор иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж байна. Иргэний баримт бичгийн хуулбарыг шаардаж байна гэсэн мэдээллүүд манай пэйж хуудсаар олноороо ирэх боллоо. Та бүхэн ийм хууль бус үйлдлийг тухай бүрд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулаарай.
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг явуулах эрх бүхий ажилтан, шадар туслагч, ухуулагч нар нь сонгуулийн хорооноос олгосон зураг бүхий үнэмлэхтэй байх бөгөөд сонгуулийн сурталчилгаа 6-р сарын 2-нд эхлэх ёстой.
Сонгуулийн ерөнхий хороо нь иргэд сонгогчдын нэрийн өмнөөс гомдол гаргах, гаргасан гомдлыг шалгаж тогтоох хуулиар олгогдсон эрхгүй тул сонор сэрэмжтэй Сонгогч Та цагдаагийн байгууллагад хандан шалгуулах боломжтой.
Хууль бус үйлдлийн талаар мэдээлэл ирүүлж буй иргэд сонгогчдодоо баярлалаа.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо