Эдийн засгийн хямралыг даван туулах бодлогын хүрээнд Монголын Засгийн газраас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн. Хүсэлтийн дагуу ОУВС-гийн зөвлөл Монголын цагаар урд шөнө хуралдаж, Монголыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр ОУВС болон бусад хандивлагч орнуудаас 5.5 тэрбум ам.доллар зээлэх зээлийн үүд нээгдэж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая, Энэтхэгээс нэг тэрбум, Дэлхийн банкнаас 79 сая, Өмнөд Солонгосоос 500 сая ам.доллар мөн Польшоос 50 сая евро авах асуудал яригдаж байна.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүүг хөвөгч хүүгээр тооцох юм байна. Тодруулбал, хөнгөлөлттэй зээлийн хүү хоёр хувиас хэтрэхгүй байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 10 жил. Эргэн төлөлт тодорхой хуваарийн дагуу хийгдэх бөгөөд Монголд олгох 440 сая ам.доллараа нэг дор өгөхгүй гэдгийг ОУВС-гийн төлөөлөгчид хэлж буй.
Эх сурвалж: http://www.news.mn/?id=1122
https://www.facebook.com/news.mn.agency/videos/260972507702099/