Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч амиа алджээ

2017-05-25 15:341min0
осол

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид приус маркийн авто машинтай эргүүлийн үүргээ гүйцэтгэж явахдаа бонго маркийн машинтай мөргөлдөж нэг албан хаагч амиа алдсан хэрэг өчигдөр (2017.05.24) гарчээ.

Авто осол СХД-ийн 26 дугаар хорооны нутаг  Нарангийн энгэрийн задгай гэх замд  орой болж Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад 43 настай н.Өлзийтөгс газар дээрээ амиа алдсан байна. Ахлагч н.Ганзориг хүнд бэртэл авч эмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй