Шинжлэх ухааны академиас сэрэмжлүүлж байна

2020-05-29 12:101min0
olloo_mn_1516878319_DSC_3874

“ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс таныг шагналд тодорхойлж байна. Та ………….. банкны дансанд 98000 төгрөгийг шилжүүлнэ үү” хэмээн иргэд рүү утсаар ярих тохиолдолд удаа дараа гарч байна.

Энэ бол худал ташаа мэдээлэл бөгөөд залилангийн шинжтэй үйлдэл юм.

Монгол улсын ШУА-ийн харьяанд Үндэсний хөгжлийн хүрээлэн нэртэй байгууллага огт байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Иргэн та Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд уриалж буй “Ятгах тусам нягтал” уриаг санаж санхүүгийн залилан, луйвраас өөрийгөө, ойр дотны хүмүүсээ хамгаална уу.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй