Монголбанкнаас өчигдөр /2020.05.28/ ам.долларын хаалтын ханшийг 2806,96 төгрөгөөр зарлажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед Монголбанкны нэрлэсэн ханш 2648,29 төгрөгтэй тэнцэж байжээ. Ам.долларын ханш нэмэгдэж байгаа шалтгаан нь улс орнууд хилээ хааж, экспорт импортын хэмжээ буурсантай холбон эдийн засагчид тайлбарлаж байна.
Мөн Иргэд спекуляци хэлбэрээр валютын бодит хэрэгцээ байхгүй үед доллар худалдаж авч, богино хугацаанд эрэлтийг огцом нэмэгдүүлж байгаа нь ханш өсөхөд нөлөөлж байна гэдэг дүгнэлтийг Монголбанк мэдэгдлээ.