Нөөцийн махнаас дээж авч лобараторийн шинжилгээнд хамруулжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын хэвийн үйл ажиллагааг хангуулах, хяналт тавих ажлын удирдамж”-ийн хүрэээнд 2020 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр ажлын хэсэгтэй хамтран бодлогын гэрээний 10 хувийг нийлүүлэх 8 аж ахуйн нэгж /Хишиг бадрах үйлс ХХК, Сайле фүүд монголиа ХХК, Гранд мийт ХХК, Өргөө мийт трейд ХХК, Эко фүүдс трейд ХХК, Зергер-Интернешнл ХХК, Азат ХХК, Азык ХХК/-ийн нөөцөд бэлтгэсэн хонь, ямаа, үхрийн махнаас нийт 9 дээж /хонь-7, ямаа-1, үхэр-1/ авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит малын эм, хүнд металлын үлдэгдэл, нян судлалын шинжилгээнд хамруулж лабораторийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжилгээний дүнгийн хуудсыг үндэслэн “Бүтээгдэхүүний шинжилгээний тухай” улсын байцаагчийн 8 дүгнэлт гаргаж ажилласан тухай НМХГ-аас мэдээллээ.