2020-05-28 10:071min00

Хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн боож, худалдан борлуулж байжээ

99284447_3518051098222245_3023235975099711488_n

Хархорин худалдааны төвийн хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Эх үрсийн баяр”-ыг угтсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар хүүхдийн бэлгэнд хадгалалтын хугацаа дууссан чихэр, шоколад, пастил, төрөл бүрийн жигнэмэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг боож худалдан борлуулсныг илрүүлж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Иймээс хүүхдийн бэлгэний орцод орсон хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж худалдан авалт хийхийг нийт эцэг эхчүүдэд ээ АНХААРУУЛЖ байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй