АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан албан тушаалтнууд дотоод зөвлөгөөн хийх үеэрээ цөмийн туршилтыг сэргээх боломжийг хэлэлцсэн тухай Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 5 дугаар сарын 22-нд мэдээлжээ.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр цөмийн туршилтыг хориглох тухай цогц гэрээний хүрээнд хүлээсэн зохих үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалсан байна.
“Цөмийн зэвсэглэлд олон улсын хяналт тавих дэглэмийн гол элемент болдог Цөмийн туршилтыг хориглох тухай цогц гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй хэдий ч цөмийн туршилт явуулахад хориг тавих нь олон улсын хэм хэмжигдэхүүн юм. Энэхүү гэрээ нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой” хэмээн ГХЯ-ны төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.