Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийнхөн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран Говь-Алтай аймгийн Хасагт хайрхан, Дарвийн нуруунд тарваганы нөөц, экологийн нарийвчилсан судалгааг анх удаа хийж байна.
Судлаачид тухайн бүс дэх тарваганы замнал болон талбайн мэдээлэл цуглуулахаас гадна нүх, дош, ичээнийх нь дэргэд автомат камер байрлуулж, нисгэгчгүй төхөөрөмжөөр өндөрөөс ажиглах аргаар хулгар шарыг тандаж байгаа аж.
Түүнчлэн төслийн багийнхан бусад амьтныг хэрхэн бүртгэх, тэмдэглэх талаар хээрийн сургалтад Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, аймгийн байгаль хамгаалагч, орон нутгийн иргэдийг хамруулжээ.