Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авч эхэллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын гишүүн Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Алтанбулаг боомтод ажиллаж байна.