2020-05-25 15:161min00

“Алдар” спорт хорооны ажилчид 19 тонн хог цэвэрлэжээ

4-105310-556967873

Батлан хамгаалахын яамны харъяа, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны удирдлага, багш, дасгалжуулагчид, тамирчид нийлсэн 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр “Бидний тарьсан хог биш, гэхдээ бидний орчин”  уриан дор энэ сарын 23-ны бямба гарагт  19 тонн хог цэвэрлэжээ.

Тэд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд байрлах “Монгол шилтгээн”-ээс ”Баянзүрх дүүргийн гүүр хүртэлх Туул гол орчмын эрэг дагуух 11,8 км газрыг цэвэрлэсэн байна. Тус дүүргийн төрийн үйлчилгээний газар ТҮК хог ачих машинаар дэмжлэг үзүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй