2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоолыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах асуудлыг өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцжээ.
Төслийн хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины автозосгоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барихаар тусгажээ. Төсөл хэрэгжүүлэгч “АБГИ” компани дээрх бүтээн байгуулалтыг өөрсдийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.