Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнөөдөр энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр хаалттай хуралдсан юм.
Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах саналыг гаргасан ба Улсын Онцгой комиссын хаалттай хуралдаанаар асуудлыг хэлэлцээд, өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгалаа.
Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм.